Цаг үеийн мэдээ

1. Лхагва зайрмагт дуртай. Тэр амьдралын амтыг гашуунаас нь эхлээд сайхныг нь өөрийнхөөрөө амтлаад явж байгаа эгэл жирийн залуу. 

2. Ганданд будаа, Бөмбөгөрийн үүдэнд зар сонин, ус, ундаа, оймс зарж явсан түүх түүнд бий. Тэр хэзээ ч ажил олдохгүй байна гэж шалтаг тоочиж суугаагүй. 

3. Лхагва жинлэж олсон мөнгөөрөө Улаанчулуутын хогийн цэг дээрх хүмүүст тусалдаг. 

4. Лхагва хүүхдэд их хайртай. Ус, ундаа, оймс гээд өөрийн зарж байгаа бүхнээсээ илүүчлэн бэлэглэдэг. 

5. Лхагва гэрийнх нь ойролцоох дэлгүүрт байрласан хүнд өвчтэй хүүхдийн хандивын хайрцагт өдөр бүр 500, 1000 төгрөг зорьж очиж хийдэг байсан ачтан. 

6. Бөмбөгөрийн үсчид яасан муухай хувцас хунартай юм, алив гар гар гэж хөөдөг байхад нь таван жилийн өмнө Бөмбөгөр дээр танилцаад тэрнээс хойш салон дээрээ авчран тасралтгүй үсийг нь засч байгаа хамт олон дээрээ очиж үсээ засуулах дуртай. 

7. Лхагва бие давхар эмэгтэйчүүдээс мөнгө авдаггүй. 

8. Лхагваг хүмүүс харахдаа навсархай гэрт амьдардаг нийгмээс хаягдсан ар гэр муутай ядруухан амьдардаг нэгэн гэж өнгөц дүгнэх нь бий. Түүний под хийсэн саарал байшинг аав нь бага багаар сайхан гэгч нь засч тохь тухыг нь нэмсээр...

9. Лхагва Бөмбөгөрт олон найзтай. Жин, шүхэр, хөгжмөө гэр ахуйн барааны Сувдаа эгчдээ хадгалуулна. Бас өдөр өдрийн орлогоосоо хуримтлал болгон заавал хадгалуулна. Лхагва Бөмбөгөрийнхөндөө ээнэгшин дасч Бөмбөгөрийнхөн Лхагваг андахгүй халамжилж хайрладаг болжээ. 

10. Лхагва өөрийн хувийн үсчин бас жолоочтой. Хэр баргийн такси зогсдоггүй ч Төгсөө ах, Дэлгэр ах хоёр нь хаа хүссэн газар нь хүргэж өгнө. Бөмбөгөрийнхөн өндөр шатнаас өгсөж уруудахад нь тусална. 

Утсаар хаана байгааг нь асуухад "ажил дээрээ" байна гэж хариулдаг. Түүний хамт олон бол Бөмбөгөрийнхөн. Хааяа амарч байгаач гэсэн Бөмбөгөрийнхний үгэнд тэр "Та нарыгаа санаад байдаг юмаа" гэж хариулдаг. 

 

Таны сурталчилгаа