Намрын дунд сарын хөхөгчин тахиа сарын дөрвөн ногоон харагчин тахиа өдөр
Үс засуулвал: Эрхтэн хурц болно
Наран ургах, шингэх: 06.46 - 18.40
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 9 сарын 27, Адъяа гараг. Билгийн тооллын 11, Булаагч одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 06 цаг 46 минутанд мандаж 18 цаг 40 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.