Цаг үеийн мэдээ

Хонь

Энэ долоо хоногт хонины ордныхон гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрөөнө. Санхүүгийн хувьд удахгүй их хэмжээний орлого орж ирэх төлөвтэй байна. Иймд төлөвлөгөө гаргаж зөв зарцуулалт хийхдээ бэлдэж эхлэх хэрэгтэй. Ажилтан хониныхон энэ долоо хоногт цалин нэмэгдэх эсвэл тушаал дэвших өндөр магадлалтай байна. Ажлын байранд бүтээмж өндөр байна. Дунд болон түүнээс дээш насныхан цусны даралтын хэмжээндээ анхаарч давсны хэрэглээгээ хянах шаардлагатай. Эс бөгөөс ирээдүйд эрүүл мэндээрээ хохирно.

 

Үхэр

Гэрлэсэн үхрийн ордныхон хосын харилцаандаа анхаарах шаардлагатай. Хандлагаас үүдэн маргаан үүсч болзошгүй. Энэ долоо хоногт од эрхсийн байрлалаас үүдэн санхүүгийн асуудлууд тулгарах магадлалтай. Хялбар аргаар ашиг хонжоо олохоос зайлсхийхийг зөвлөж байна. Бизнес эрхлэгч үхрийн ордныхон их хэмжээний ашиг олно. Гэсэн хэдий ч үрэхгүйн тулд элдэв томоохон шийдвэр яарч гаргалгүй сайтар тунгаах шаардлагатай. Эрүүл мэндийн хувьд бэлэн хоол болон хэт оройтсон хүнд хоолноос татгалзах шаардлагатай. Эс бөгөөс энэ долоо хоногт ходоод гэдэс хямарч болзошгүй.

 

Ихэр

Ганц бие ихрийн ордныхон өөрсдийн хандлагаа өөрчилж, уур уцаар элдэв ааш зандаа хянамгай байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд шийдвэр гаргахдаа сайтар тунгаах шаардлагатай. Давуу, сөрөг талуудад анхаарал хандуулаарай. Амралтын өдрүүдээр таны бизнес хамтрагч тань сайхан мэдээ дуулгана.  Эрүүл мэнд тогтуун хэвийн байна.

 

Мэлхий

Гэрлэсэн хосууд хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Ингэснээр хостойгоо дотносч үл ойлголцлуудаа шийднэ. Хэрэггүй зардлуудаа танаж чадвал энэ долоо хоногт санхүүгийн байдал тогтвортой байна. Бизнес эрхлэгчид энэ долоо хоногт тийм ч ашигтай ажиллаж чадахгүй. Удаан хүлээгдэж байгаа орлого тань дахин хойшилж магадгүй байна. Эрүүл мэндийн хувьд халдварт өвчин тусах магадлал өндөр байна. Иймд түргэн хоол идэх, олон хүнтэй газар очих зэргээс татгалзах шаардлагатай.

 

Арслан

Гэрлэсэн хосуудад энэ долоо хоног тийм ч таатай байхгүй бололтой. Хосын тань сэхүүн зан бие биендээ уурлаж бухимдах шалтгаан болж болзошгүй. Иймд нэг нэгнээ ойлгож хүндлэх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийг энэ долоо хоногт эерэг үр дүн хүлээж байна. Ингэснээр ашиг орлого нэмэгдэх төлөвтэй байна. Ажилтан арслангууд энэ долоо хоногт илүү их хариуцлага хүлээж, магадгүй даргыгаа орлох шаардлага тулгарна. Халдварт өвчин тусч болзошгүй тул гараа ариутган түргэн хоолноос татгалзаарай.

 

Охин

Ойр дотны хэн нэгэнтэйгээ энэ долоо хоногт маргалдаж болзошгүй. Иймд дотны хүнээ айхтар гомдоохгүй тулд уур уцаараа хянах шаардлагатай. Санхүүгийн хувьд энэ долоо хоногт өөртөө хэрэгтэй байгаа зүйлдээ мөнгөө ашигтай зарцуулна. Ажилтан охины ордныхон тушаал дэвшиж, цалингаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна. Энэ нь нөгөө талаасаа танд маш их хариуцлага, ажиллах цаг авчирна. Эрүүл мэндийн хувьд таатай тогтуун байна.

 

Жинлүүр

Жинлүүрийн ордныхон энэ долоо хоногт цагийг найз нөхөдтэйгөө зугаатай өнгөрүүлнэ. Гэр бүлийн хүрээнд сэтгэл тавгүйтүүлж стрессдүүлэх асуудлууд гарч ирнэ. Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийвэл танд ашигтай байх болно. Долоо хоногийн дунд үед ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж тохионо. Ажилтан жинлүүрийн ордныхон ажлаа цагт нь амжуулахын тулд шаргуу ажиллах хэрэгтэй болно. Алдаа гаргаж ажилдаа сэтгэл гутарч болзошгүй ч та даваад гарч чадна. Эрүүл мэндийн хувьд тогтуун хэвийн байна.

 

Хилэнц

Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт гариг эрхэсийн нөлөөгөөр сэтгэл санаа хямарч болзошгүй. Гэсэн хэдий ч энэ долоо хоногт санхүүгийн байдал дээшилнэ. Ингэснээр өөртөө хэрэгтэй зүйлдээ мөнгө зарцуулж чадна. Бизнес эрхлэгч хилэнцүүд бизнесээ өргөжүүлэхийн тулд шинэ зүйлс туршина. Гадаадын компаниудтай хийх хэлэлцээртээ амжилт олно. Эрүүл мэндийн хувьд халдварт өвчин тусч болзошгүй. Иймд түргэн хоолноос татгалзаж, гараа ариутган эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай.

 

Нум

Гэрлэсэн нумын ордныхон хосын харилцаагаа аз жаргалтай авч үлдэхийн тулд сонирхолтой зүйлс турших хэрэгтэй. Мөн дотно харьцаатай хэн нэгэнтэйгээ үл ойлголцох, маргалдаж болзошгүй байна. Гэр бүлийн зардал өсөх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч төлөвлөөгүй зардал гарахгүй. Бизнес эрхлэгчдийн хувьд гайхалтай санаа ойр дотны хэн нэгнээсээ авч магадгүй. Үүнийг дагавал амжилттай ажиллана. Эрүүл мэндийн хувьд хүндээр өвдөж болзошгүй.

 

Матар

Хостой матрын ордынхон хосынхоо идэвхгүй байдлаас залхаж болзошгүй. Ингэснээр магадгүй энэ харилцаагаа дуусгах ч эрсдэлтэй. Санхүүгийн хувьд таны орлого нэмэгднэ. Ахуйн хэрэглээгээ танах шаардлагатай байна. Бизнес эрхлэгчдийн хувьд байнгын үйлчлүүлэгчээсээ урам зориг эрч хүч авч ажиллана. Эрүүл мэндийн хувьд бие багахан тавгүйрхвэл тоохгүй орхиж болохгүй. Ингэснээр ирээдүйд хүндээр өвчилнө.

Хумх

Хосын харилцаандаа асуудалтай байгаа бол энэ долоо хоногт асуудалдаа цэг тавих боломжтой байна. Хосдоо цаг хугацаа өгч тэвчээртэй байх шаардлагатай. Санхүүгийн хувьд элдэв өөрчлөлт гарахгүй. Иймд орлогоо нэмэгдүүлэх талаар судлах нь зүйтэй. Ажилтан хумхын ордныхон хэт их ажлын дарамт шахалтанд орно. Иймд хичээнгүй шаргуу ажиллаж илүү цагаар ажиллахдаа мөн бэлдэх хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд дунд болон түүнээс дээш насны хумхын ордныхон цусны даралтаа тогтмол хянуулах шаардлагатай. Давсны хэрэглээгээ багасгаж, эрүүл зөв хооллохыг зөвлөж байна.

Загас

Гэрлэсэн загасны ордныхон хадмуудаасаа ихээхэн бэлэг сэлт авах төлөвтэй байна. Санхүүгийн хувьд төлөвлөж чадвал элдэв асуудал үүсэхгүй. Өөртөө зориулж зардал гаргах төлөвтэй байна. Ажилтан загасны ордныхон энэ долоо хоногт тайван тогтуун ажиллана. Шаргуу ажиллах шаардлагатай өдрүүд гэсэн хэдий ч гарч ирнэ. Эрүүл мэндийн хувьд хоол хүнсэндээ анхаарах шаардлагатай.

Таны сурталчилгаа