Цаг үеийн мэдээ

2020.09.26-27-ны өдрүүдэд нийт 535 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Ослын улмаас 13 хүн гэмтсэний 3 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8 

- Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр-1

- Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн  байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлж ажилласан  байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал : 

2020.09.27-ны  22.40 цагийн орчим Увс аймаг Өмнөговь сум “Намир” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 1 км/ шороон замд Мустанк-150 маркийн улсын дугааргүй жолоочтой мотоцикл онхолдож, Ц жолоочтой 32 настай, эрэгтэй Ц-н амь нас хохирсон. 

-2020.09.27-ны  00.20 цагийн орчим Төв аймаг, Эрдэнэ сум, Өгөөмөр 1-р баг “Баян даваа” гэх газар /сумын төвөөс баруун тийш 14км/ асфальтан замд Hyundai Sonata-7 маркийн  автомашин онхолдож, жолооч 20 настай, эрэгтэй О-н амь нас хохирч,  зорчигч 28 настай, эрэгтэй Б, 54 настай, эрэгтй Б,  4 настай, эмэгтэй Н нарын 3 хүн гэмтсэн.

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 227 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

Таны сурталчилгаа