Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар "Монголын залуу инженерүүдийн холбоо" ТББ, "Цахим оюуны эерэг давалгаа" ТББ-ууд хамтран "Үндэсний шинэ давалгаа-Инженер залуу үе" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хөтөлбөрийг Монголын залуу инженерүүдийн холбооны дэргэдэх инженер академиас санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Хүүхэд залуучуудыг хувь хүний хөгжил, англи хэл, компьютерын хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтанд хамруулах зорилготой байна. Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчид болон зургаан аймгийн оюутан залуучуудыг хамруулах ажээ. Хөтөлбөрийн хүрээнд сургалт, үйл ажиллагаа бүхэн үнэ төлбөргүй тул өргөн хүрээтэй оролцохыг Монголын залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ онцоллоо.

Таны сурталчилгаа