МЭДЭГДЭЛ
2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “НИЙСЛЭЛИЙН ШҮҮХЭЭС СУЛЛАСАН НИГЕРИЙН ИРГЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭЖ ЯВААД ДАХИН БАРИГДЖЭЭ.” гэсэн гарчигтай мэдээлэл олон нийтэд цацагдсан талаар хариу мэдэгдэл гаргажээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс У.Ариунзул, Адекола Олавасен, Азеез, Анози Дарллингтон Дон нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд : Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тухайн шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн тул олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үнэн, бодитой мэдээллийг олон нийтэд түгээж, тус давж заалдах шатны шүүхийн нэр хүндэд илт үндэслэлгүйгээр халдахгүй байхыг анхаарна уу гэжээ.
Эх сурвалж : Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар