Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги болон Улсын нөөцийн салбарын 10 алба хаагч тус бүрт орон сууцны урьдчилгаа болох таван сая төгрөгийг гардуулан өглөө.

Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч О.Болорцэцэг, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Уламбаяр, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Золбоо, гал унтраах автомашины жолооч, ахлагч С.Сугирбаатар, гал унтраах автомашины жолооч, ахлагч Д.Очирхуяг, аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Улсын нөөцийн харуул, ахлах ахлагч З.Ганзориг, Улсын нөөцийн харуул, ахлах ахлагч Л.Отгонтөгс, Улсын нөөцийн бичиг хэрэг, аж ахуйн нярав, ахлах ахлагч Ц.Саранцацрал, Улсын нөөцийн харуул, дэд ахлагч Б.Мягмар нарын алба хаагчдад олгосон юм.

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд Айраг суманд ашиглалтад орох 35 айлын орон сууцанд захиалга өгсөн 10 алба хаагчийн байрны урьдчилгааг нь шийдвэрлэж, дэмжлэг үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Таны сурталчилгаа