Өндөг
Өндөг нь өглөөний хоолны хамгийн тохиромжтой эрүүл хоол мөн. Өглөөний хоолондоо өндөг идэх нь ходоодонд цатгалан мэдрэмжийг төрүүлж, дараагийн хоолны илчлэгийн хэрэглээг бууруулж, цусан дахь сахар, инсулины түвшинг тогтвортой байлгахад тусалдаг болохыг тогтоожээ. Мөн тархи, элэгний эрүүл мэндэд маш чухал тэжээл болдог байна.
Чиа үр
Чиа үр нь өглөөний цайнд хамгийн тохиромжтой бөгөөд эрдэс бодис, тэжээлээр баялаг юм. Мөн Чиа үрийн эслэг нь усыг шингээж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд асар тустай ажээ. Судалгаагаар Чиа үрийг хэрэглэдэг чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ багасч, цусны эргэлт сайжирсан байна.
Нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө
Эдгээр жимс нь элсэн чихэрийн агууламжаараа ихэнх жимснээс бага боловч эслэгээр их байдаг байна. Зүрх судасны өвчинд сайн ба хөгшрөлтийн эсрэг антоцианин хэмээх антиоксидант агуулдаг байна.
Ногоон цай-Эрүүл ундаа
Ногоон цай нь бодисын солилцооны түвшинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эд эсийг сэргээх кофеин агуулдаг. Түүнчлэн ногоон цай нь чихрийн шижин өвчнийг анагаах шидтэй байна. Судалгаагаар ногоон цай уудаг хүмүүсийн цусан дахь сахар, инсулины хэмжээ буурсан болохыг тогтоожээ.
Самар
Самар нь өглөөний цайнд хамгийн тохиромжтой хүнсний бүтээгдэхүүн юм. Учир нь таны ходоодны үйл ажиллагааг сайжруулж, хэрэгцээтэй амин дэмийг өгч, жин нэмэхээс сэргийлдэг байна.
Эх сурвалж: https://www.healthline.com/