Цаг үеийн мэдээ

Намрын дунд сарын хөхөгчин тахиа сарын нэг цагаан улаан хулгана өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна

Наран ургах, шингэх: 06.50 - 18.34

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Ус

Аргын тооллын 9 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 14, Шувуун хушуут одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 06 цаг 50 минутанд мандаж 18 цаг 34 минутанд жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйл хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

Таны сурталчилгаа