Цаг үеийн мэдээ

 

Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байсан Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшигчдийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар өнөөдөр буюу есдүгээр сарын 30-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа. Гэвч ХҮН-аас нэр дэвших байсан 27 нэр дэвшигч үнэмлэхээ гардах боломжгүй болжээ. 

Нийслэлийн сонгуулийн хорооноос Хөдөлмөрийн Үндэсний Намын нийслэлийн хороог төлөөлж хоёр дарга бүртгүүлсэн учраас уг маргааныг эцэслэтэл тус намыг бүртгэхээс татгалзсан гэсэн юм. 

Харин ХҮН-аас өнөөдөр 11:30 цагт Нийслэлийн сонгуулийн хорооны гадна жагсаж, олон нийтэд мэдээлэл өгөхөөр болжээ. 

 

 

 

Таны сурталчилгаа