Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Роспотребнадзорын Вирус судлал, биотехнологийн "Вектор" судалгааны төвд гарган авсан коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтууд дууссан байна. Роспотребнадзорын дарга Анна Попова:

Эмнэлзүйн судалгаа яг өнөөдөр “Вектор” төв дээр дууслаа. Одоо Чумаковын нэрэмжит хүрээлэнгийн вакцины эмнэлзүйн туршилт үргэлжилж байна” гэжээ. Мөн ОХУ-д боловсруулж буй коронавирусний бүх вакциныг өөр өөр платформ дээр бүтээж байгааг онцолсон юм.

“Вектор” төвийн эрдэмтдийн гарган авсан коронавирусний вакцины бүртгэлийн журмыг 10 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөж байгааг Роспотребнадзор урьд нь мэдээлсэн байна.

 

Таны сурталчилгаа