МУГЖ дуучин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан есдүгээр сарын 26-ны өдөр ард түмэндээ зориулан "Монголоороо байгаасай" уран бүтээлийн тоглолтоо хийхээр товлосон боловч зарим нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. Тэгвэл С.Жавхлан тоглолтоо 10 сарын 16-нд Бөхийн өргөөнд хийхээр болсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ. Тэрээр : Тоглолт 10 сарын 16-нд Бөхийн өргөөнд болохоор боллоо. Дуулагдах дуунуудыг санал болгоорой манайхаан ... гэжээ.
2020-09-30
Shine duu