Цаг үеийн мэдээ

2020 оны Дундговь аймгийн ИТХ-ын сонгуульд хоёр нам, нэг эвслээс 70 нэр дэвшигч, дөрвөн бие даагч нэр дэвшин бүртгүүлж, үнэмлэхээ гардан авлаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тодорхойлдог аж.

Тиймээс 74 нэр дэвшигч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 суудлын 23 тойрогт өрсөлдөж байгаа юм.

МАН-аас 35, Ардчилсан намаас 33, “Шударга иргэд-Нэгдсэн эвсэл”-ээс хоёр, бие даагч дөрвөн хүн нэр дэвшсэн байна.  

 

Таны сурталчилгаа