Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагаас 20.00 цаг хүртэл түр хаалаа. Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар замыг түр хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан байна.
Тодруулбал Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 52-н даваа, Баруунхараагийн зам, Төв аймгийн Лүн сумаас Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум хүртэлх зам, Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэлх түр зам буюу Булган аймгийн Орхон, Дашинчилэн, Бүрэгхангай сумдын замууд тус тус хүндэрч онцгой нөхцөл байдал үүссэн байна.