Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид есдүгээр сарын 30-ны өдөр орсон цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 2, Өлзийт суманд 1, Хужирт суманд 2, Бүрд суманд 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1, Бүрэн суманд 2 иргэнийг эсэн мэнд олсон байна.
Харин Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1, Зүүнбаян-Улаан суманд 1, Бүрд суманд 2, Дундговь аймгийн, Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 2, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1 нийт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэв.