Өчигдөр буюу 10 дугаар сарын нэгний өдөр “Circle K” дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд дутуу төрсөн нярай хогийн савнаас олдсон гэх дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Тодруулбал, хяналтын камерийн бичлэгээс харахад 16-18 орчим насны эмэгтэй нойлд 30-40 минут орчим болоод гарч ирсэн байна.
Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төв:
“Одоогийн байдлаар хүүгийн амь нас эрсдээгүй, эмнэлгийн хяналтанд байгаа. Хүүгийн ээжийг эрэн сурвалжлах ажил явагдаж байна. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэс Холбогдох шалгалтуудыг хийж байгаа. Хэргийг нэг бүрчлэн шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэлээ.