Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, "Дөлгөөн нуур" төвийн урд замд өнөөдөр өглөө "Тоёота Акуа" маркийн автомашин яаралтай тусламжийн түргэний машиныг мөргөжээ. Мөргөлтөөс үүдэн түргэний автомашин хажуугаараа унаж осолдсон байна.
Явган зорчигчдын хэлж буйгаар суудлын автомашин түргэний машинд зам тавьж өгөөгүйгээс осол гарсан гэв. Ослын улмаас хүний амь эрсдээгүй, "Тоёота Акуа" машины жолооч эмэгтэй бэртэж, ГССҮТ-д хүргэгджээ.