Цаг үеийн мэдээ

2020.10.03-04-ний өдрүүдэд нийт 661 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 524 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Ослын улмаас 12 хүн гэмтсэний 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3 

-  Мөргөлдөх хэлбэрээр-4 тус тус бүртгэгдсэн  байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2020.10.03-ны 13:45 цагийн орчимд  Дундговь аймаг Хулд сум “Үл олдохын тал” гэх газар /сумын төвөөс урагш 38км/ асфальтан замд Ria Rhino маркийн автомашин онхолдож, жолооч 19 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.

2020.10.03-ны өдрийн 08:32 цагийн орчимд БЗД-ийн 17 дугаар хороо Шар хадны зам .... тоот хашааны үүдэнд Mazda Titan маркийн автомашины жолооч Б нь хашааныхаа хаалгыг хаах үед автомашин нь өнхөрч жолооч, 50 настай, эрэгтэй Б бетонон хашааны завсар хавчуулагдаж нас барсан.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж ажилласан  байна.

    ХУД-ийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, 14 дүгээр байрны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 28 настай, эмэгтэй М-г мөргөж ослын газрыг орхиж явсан хэргийг тус албаны эрүүгийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж Toyota sai маркийн автомашины жолооч О /Др 1,40% /нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг олж тогтоосон.

ХУД-н 6 дугаар хороо Наадамчдын гудамж, “Яармаг” барилгын материалын дэлгүүрийн урд замд Nissan Sunny маркийн автомашины жолооч Ч /др:1,89%/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай эрэгтэй М гэмтсэн.

БЗД-ийн 11 дүгээр хороо Хонхорын замд, Toyota prius маркийн автомашины жолооч Ц /др:0.28%/ нь Toyota prius маркийн Ц /др:0,34%/ жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 52 настай, эрэгтэй Ц гэмтсэн. 

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 95 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. 

 

 

Таны сурталчилгаа