Цаг үеийн мэдээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг өнөөдөр өглөө хүнд өвчний улмаас таалал төгсжээ.

"Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" зэрэг киноны сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдээр монгол түмэнд хайрлагдсан түүний урлагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж,  2009 онд Монгол Улсын гавьяат цол тэмдгээр шагнаж байв. 

Уран бүтээлээсээ багагүй хугацаанд хөндийрөөд байсан тэрбээр Б.Галааридын зохиол "Суудал" жүжигт гол дүр бүтээснээр тайзнаа эргэж ирж, дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд тоглоод байсан юм. 

Харамсалтай нь түүнийг артерийн судасны бөглөрөл гэсэн хүнд оноштойгоор мэс засалд орох болсон шаардлагатай талаар мэдээлж байсан ч ийнхүү өвчний улмаас таалал төгсөж, Монголын драмын урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Таны сурталчилгаа