Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Улсын ”Хөдөлмөрийн баатар”, “Ардын эмч”, “Хүний гавьяат эмч”, “Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан” цолоор эрүүл мэндийн салбарын 12 мэргэжилтэн шагнагдлаа.
Тухайлбал Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Ныгмет овогтой Есей, УХТЭ-ийн мэс заслын тасгийн ахмад эмч Рэнцэнгийн Цэдэн-Иш “Ардын эмч” цолоор, Баянхонгор Хүрээ марал сумын ЭМТ-ийн их эмч Гончигийн Байгалмаа, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Чойжингийн Оюунчимэг, Дорнод аймгийн БОЭТ-ийн их эмч Сосорбарамын Ганбат, Хөвсгөл аймгийн “Оточ эмнэлгийн их эмч Дандарын Мягмар, Өмнөговь аймгийн Нинж ачлал эмнэлгийн их эмч Рашбудын Тунгалаг АШУҮИС-ийн багш Авирмэд Эрдэнэбилэг, УГТЭ-ийн их эмч Зундуйн Лхагвасүрэн нарын 7 эмч “Хүний гавьяат эмч” цолоор шагнууллаа. Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Цэгмидийн Пүрэвдаш, Ач анагаах ухааны их сургуулийн ахлах багш Чанцандоогийн Батаа, Ховд аймгийн Эрүүл заяа ТББ-ын тэргүүн Бэгзийн Жамсран нар “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор энгэрээ мялаалаа.
Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан эмч, мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон тус яамны хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.