Хотын дарга Ж.Батбаясгалан нийтийн тээврийн орлого буураагүй, жолооч нар замаас нь халаасалдаг болсон, хэд хэдэн бичлэг байгаа гэж мэдэгдсэн.
Өдөрт 160-170 сая төгрөг байсан нийтийн тээврийн картын орлого 110-120 сая болсон. Автобусны жолооч нар картгүй хүнээс бэлэн мөнгө авч явуулдаг. Хүүхдүүд, залуусыг авлигад сургадаг явуулын танхим болж хувирсаныг дараах баримтаас харж болно. Замын түгжрэлийн гол гарц шийдэл болсон нийтийн тээврийнхэн жил бүр хотын төсвөөс 200 тэрбумын татаас авдаг ч автобусных ихэнх нь хуучин. Харин захирлууд жил бүр шинэ машин авч унадаг юм байна.