Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Ар хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ Тус сумын харьяат иргэн Т/51 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 9 сарын 23-ны өдрийн 10:00 цагийн орчим уулнаас эмийн ургамал түүнэ гэж гэрээсээ явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10 сарын 06-ны өдрийн 13:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран мөн өдрийн 14:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.