Өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав" гэж мэдээлсэн билээ. Тэгвэл Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргасан тухай мэдээлэл нь Европын холбооны Хар жагсаалтаас гарсантай андуурагдсан хэмээн Гадаад харилцааны яамнаас залруулга хийлээ.
Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Евро Комиссоос Монгол Улсыг хар жагсаалтад нэмж оруулах санал гаргаад байсан юм.
Евро Комисс санхүүгийн гэмт хэрэгтэй хийх тэмцэлд ахиц дэвшил гаргасан Босни, Гайана, Лаос, Этиоп, Шри Ланка, Тунис улсуудыг өмнө нь хар жагсаалтаасаа хассан юм байна.