Германы Вюрцбургийн их сургуулийн мэргэжилтнүүд хорт хавдар үүсгэдэг уургийг идэвхгүй болгох бус, устгах арга зам олсон нь орчин үеийн анагаах ухаанд том нээлт болсныг олон улсын эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ. Хорт хавдар нь эсүүд хяналтгүй хуваагдсанаар үүсдэг өвчин юм. Үүнийг неоплазм, малигнаци гэж нэрлэдэг. Германы эрдэмтэд протак хэмээх шинэ бүлгийн бодисын нөлөөнд дүн шинжилгээ хийсэн бөгөөд тэр нь түрүү булчирхай, хүүхдийн зарим төрлийн неоплазмын уургийн идэвхжлийг бүрэн устгасан байна.