Өнөөдөр буюу 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн 4 замын уулзварт Foton маркийн Э жолоочтой ачааны автомашин Toyota Cresta маркийн Т жолоочтой суудлын автомашинтай мөргөлджээ.
Уг ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Эх сурвалж-Тээврийн цагдаагийн алба