Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.
Гадаад нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа гүйцэж, тусгаарлах байрны хүрэлцээ боломжийн болж байгаа учир шаардлага хангасан байрууддаа тааруулж, олон улсын нислэг явуулахаар боллоо. Нислэгийн мэдээллийг тухайн үед нь мэдээлнэ гэв.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 12 дугаар сарын 11-нийг хүртэл хийх тандалтаар халдвар авсан хүмүүсийн хавьтлын бус иргэдээс коронавирус илрэхгүй бол үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцжээ.
Мөн энэ хуралдаанаар Ковид-19 цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гарсан байна.