Цаг үеийн мэдээ

Дэлхийн банкны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жилийн борлуулалтын орлого нь 50.0 сая төгрөгөөс доош бичил бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна.

Нийт зээлийн эх үүсвэр 7,4 тэрбум төгрөг бөгөөд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэл сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг Төрийн банк, Хаан банкаар дамжуулан дамжуулан олгож байна. Зээлийн хэмжээ нь 5-10 хүртэл сая төгрөг.

Ковид цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан ирэх оны 6 дугаар сар хүртэл зээлийн хүүг жилийн 7.56 хувь байлгах аж. Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуус, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насныхан, 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх юм.    

Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийн ХХҮГ-т цахимаар хандаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах аж.

 

Таны сурталчилгаа