Цаг үеийн мэдээ

Орхон аймагт батлагдсан 25 тохиолдлын 19 нь эдгэрч орон нутагтаа ирсэн. Эмчилгээ үргэлжилж байгаа 3 том хүн  3 хүүхэд байгаа юм. Эдгээр иргэд мөн дараагийн шат буюу сувиллын шатанд шилжиж байгаа мэдээллийг өгсөн юм.

Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 16 хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Иймд манай аймаг халдварыг хумьж хяналтдаа авч чадсан гэдгийг аймгийн Онцгой комиссын эрүүл мэнд хариуцсан зөвлөх мэдээллээ.

Аймгийн хэмжээнд 45441 шинжилгээ хийгдсэнээс PCR шинжилгээг 12115, түргэвчилсэн тестээр 33326 шинжилгээ хийсэн байна. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 3310 иргэн байна.

Баянзүрх дүүргийн кластер өвчлөлтэй холбоотой нь тогтоогдож хяналтад байгаа 1249 хавьтлаас манай аймагт ойрын болон дам хавьтал тогтоогдоогүй. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг ирсэн өдрөөс эхлэн гэрийн тусгаарлалтад 14 хоног байх дэглэмээ сайтар сахиж, гадуур явахгүй байхыг санууллаа.

 Түүнчлэн худалдаа үйлчилгээний байгууллагууд нэг удаагийн бээлийг өмсч үйлчилж байгаа нь сайн хэдий ч хэрэглээгээ зөв байлгах хэрэгтэй. Нэг удаагийн бээлийг өмсөөд тайлсан л бол дахин ашиглахыг хориглодог талаар  зөвлөгөөг өгөв.

Таны сурталчилгаа