Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2024.09.21 / БЯМБА ГАРАГ/

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ДОЛООН УЛААН ШАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх: 06.38-18.53

Барилдлага: Түлэх 

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 9 сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 19, Гоё хүүхэн одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:38-18:53. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,  биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хэншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Таны сурталчилгаа