2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Онцгой шинэ санаа танд төрнө. Гэвч хашир болгоомжилсон зан боломжийг алдахад хүргэж болзошгүй. Танд амжилт авчрах боломж олон гарахгүй гэдгийг санаарай. Олон нийттэй харилцахад таатай өдөр. Ямар нэгэн байдлаар нөлөө бүхий хүмүүст хандахад таатай байна. Гэхдээ таны тооцоолж байгаагүй саад бэрхшээл ч тулгарч магадгүй гэдгийг санаарай.
Үхэр: Худал хуурмаг дайралтад өртөх магадлал өндөр. Бусдын хуурамч санаа бодол, худал хов яриа газар авч ажил хийхэд төвөгтэй байдал үүсгэнэ. Аливаа муу хандлагыг багасгахад тэвчээртэй болон ёс суртахуунтай байдал хүчтэй нөлөөлөх болно. Өөрийн хүсэл эрмэлзэл, үзэл баримтлалыг үнэнчээр хадгалж үлдэхийг зөвлөж байна.
Хамтатгах: Эерэг энерги нь амар тайван байдал болон тэнцвэрийг авчирна. Хамтрагч нартайгаа өөрийн туршлагыг хуваалцах, бусдыг сургахад өөрийн боломжоо харамгүй зориулна. Таалагдсан хүнтэйгээ төвөггүй танилцана. Шинэ танил нь танд итгэл найдварыг авчирна. Шинжлэх ухааны ахиц дэвшлээр сонирхолтой зүйлийн мөн чанарыг судлах танд амьдралын амтыг мэдрүүлэх болно.
Мэлхий: Та өөрийн үйл ажиллагааг дүгнэж цэгнэхийг хүснэ. Та бүхий л асуудалд гарц хайж, амжилтад хүрэх гэж тэмүүлнэ. Амьдралаа өөрчлөхийг хүсэж өмнөө тавьсан зорилгынхоо төлөө цаг наргүй зүтгэх болно. Харин яаруу адгуу зангаасаа болж бүгдийг баллаж болзошгүй тул анхааралтай байгаарай.
Арслан: Дээрэнгүй зан, уур уцаар нь ямар нэгэн асуудалд унаж магадгүй. Осолтой, эрсдэлтэй зүйлээр оролдохгүй байхыг анхаар. Энгийн хэмнэлээр амьдрах нь танд илүү тохиромжтой. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаа хадгалж, үр хүүхэдтэйгээ нээлттэй, илэн далангүй хандаарай. Хайр дурлалын адал явдал өрнөл ихтэй ч ахицтай байна.
Охин: Эрүүл мэндийн асуудал гарвал эмчийн зөвлөгөөг сайтар сонс. Өнөөдөр бусдын хүслийг бодолцож, ганц өөрийн бус эрх ашгийн өмнөөс сонголт хийгээрэй. Хайртай хүмүүс нухацтай ярилцаж сүүлийн үед болж буй явдлуудаа дүгнэхэд хүрнэ. Бие биедээ итгэх итгэлээ алдалгүй барьж чадвал гомдох, сэтгэл эмтрэх байдал үүсэхгүй. Оройд нам тайван газар цагийг өнгөрүүл.
Жинлүүр: Огцом зантай, биеэ барьж чаддаггүй хүмүүс сэтгэл гутарч, эрч хүчгүй болно. Тогтворгүй байдал нь таныг болон ойр дотнын хүмүүсийг тавгүйтүүлнэ. Хэн нэгэнтэй зөвлөлдөж чухал асуудлаа шийдвэрлээрэй. Шийдэгдэхгүй удсан төвөгтэй ажлын ард гарснаар олон хүнийг баярлуулна. Хайр дурлалд яарах хэрэггүй. Цаг нь ирэхээр та сайхан харилцааг хүлээн авах болно.
Хилэнц: Хамаатан садандаа зочлох эсвэл гэртээ айлчин хүлээж авах нь энэ өдрийг гэрэл гэгээтэй, аз жаргалтай болгоно. Сэтгэлийн амар амгаланг бэлэглэх нөхцөлийг өөрөө өөртөө бүрдүүл. Ар гэрт аж ахуйн ажил их байгаа ч бүгдийг өнөөдөр хийж дуусгах гэсний хэрэггүй. Амьдралын тань эрч хүч, эерэг энерги нэмэгдэж өөрийгөө илэрхийлэх чадварт тань сайнаар нөлөөлнө.
Нум: Санхүүгийн тогтвортой байдлыг бий болго. Үйл ажиллагаагаа сайтар тооцоолж нягтлах шаардлага гарна. Мэргэжлийн хүрээнд алдаа эндэгдэл гаргах магадлал өндөр. Та өөрийн хөдөлмөрийн үр шимийг хүртэх боломжтой саналыг хүлээж авна. Аливаа уулзалтууд амжилттай байж, таны санаснаар бүтэх болно.
Матар: Хэн нэгэн эд материалын тусламж дэмжлэг үзүүлж магадгүй. Мөнгө хөрөнгөтэй болгоомжтой харилцаж, алдагдал гарахаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Хайртай хүнтэйгээ халуун дулаан уур амьсгалаа хэвээр хадгалаарай. Сэтгэл санааны өөдрөг байдал нь бүх ажил үйлсэд тань сайнаар нөлөөлөх болно.
Хумх: Эрч хүч тань юуг ч хийсэн чадахаар дүүрэн байна. Та бусдын итгэлийг дааж, хайрыг татаж гялалзах болно. Танд амжилт, ялалт зэрэг зэрэг ирэх болно. Гэхдээ та хэт их биеэ тоосон зан гаргахгүй байхыг зөвлөж байна. Ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн ч тайван байдал, зөв шугамаа хадгалах хэрэгтэй. Ялих шалихгүй зүйлд хутгалдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
Загас: Оюун ухаан болон итгэл үнэмшил тань аливаа үүсэх таагүй байдлаас гарахад тань туслах болно. Шинээр зүйл эхлүүлэх гэхээсээ илүү өмнөх дуусаагүй ажлаа цэгцлэх нь нэн тэргүүний зорилго байх хэрэгтэй. Эрч хүчээ зөв хуваарилж чадвал ямар ч ажил хийсэнд ядрахгүй. Уран бүтээлч хүмүүс өнөөдөр амжилттай байх тул сэтгэл дүүрэн ханамж авах болно.