Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан "Парис-2024" паралимпын наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд оролцож мөнгөн медаль хүртсэн ОУХМ Ц.Баттулгад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээсэн.
Тэгвэл Ц.Баттулга Гавьяат цолны мялаалга наадам ирэх аравдугаар сарын 5-ны өдөр Булган аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ.