ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян ажлын айлчлал хийж байгаа АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн Токио дахь Хойд Ази болон Номхон далайн бүсийн орнуудыг хариуцсан бүсийн захирал Др.Мишел МакКонелл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар нийгммйн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн мэдээ мэдээлэл солилцох, хариу арга хэмжээний сайн туршлага судлах, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрсдэлийн харилцаа холбоог сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн Др.Мишел МакКонелл тэргүүтэй төлөөлөгчид Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн үйл ажиллагаа, тохиолдлын удирдлагын тогтолцоогоор хэрхэн ажилладаг талаар мэдээлэл өгсөн юм.