Нийслэлийн "Өргөө" амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний тасагт Монголын анхны хөхний сүүний "банк" байгуулагдлаа.
Энэ нь хөхүүл эх болон хөхний сүү хандивлагчаас тусгай шалгуурын дагуу нөөц бүрдүүлэн, дутуу төрсөн болон эхийн сүүгээ хөхөх боломжгүй нярайд хэрэглүүлэх төсөл юм. Ингэснээр дутуу төрсөн нярайн дархлааг нэмэгдүүлэх, нийт эндэгдлийг бууруулахад чухал хувь нэмэртэйг эмч нар онцоллоо.
Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын хамтарсан "Нярайн эндэгдэл бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд санаачлан цаашид тогтвортой хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Эхийн хөхний сүү нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, дархлааны тогтолцоог хамгаалж, хэвийн өсөж хөгжих үндэс суурь болдог аж.