Цаг үеийн мэдээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер бильярдын 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болж байна. 

”Holiday Inn” зочид буудал болон тус буудлын зүүн талд байрлах Монголын бильярдын академын холбооны заал гэсэн хоёр байршилд нэгэн зэрэг болж байна. 

Энэ тэмцээнд 21 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна. 

Таны сурталчилгаа