Монгол улс жилд гадаад болон дотоод агаар орчны агаарын бохирдлын улмаас 7139 иргэнээ алдаж байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ судалгааг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй "Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төслийг хүрээнд боловсруулжээ. Мөн судалгаагаар 4.9 их наяд төгрөгийн эдийн засгийн алдагдлыг хүлээж байна. Цаашид агаарын бохирдлыг бууруулахгүй энэ хэвээрээ байвал агаарын бохирдлын улмаас олон мянган иргэнээ алдах, асар их хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээхээр байна.