Цаг үеийн мэдээ

Image may contain: one or more people and people standing

Улс орон даяар БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД шилжиж, цар тахалтай тэмцэж буй энэ хүндрэлтэй цаг үед "Хариуцлагаа Нэмж Хамтдаа Давъя" аяны хүрээнд АПУ компанийн нийт хамт олны зүгээс хандивын аян эхлүүлж, улмаар өнөөдөр компанийн удирдлагын төлөөлөл бүх хүчээ дайчлан ажиллаж буй Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн эмч сувилагчдад хандивыг гардууллаа.

Компанийн нийт 2000 гаруй ажилчид уг аяныг өрнүүлж, 30 сая төгрөгийг цуглуулан хандивласан бөгөөд АПУ компанийн зүгээс ажилчдын санаачилгыг дэмжиж 20 сая төгрөгийн сүү сүүн бүтээгдэхүүнийг мөн дэмжлэг болгон өгсөн байна.

 

Таны сурталчилгаа