Цаг үеийн мэдээ

Өнөөдөр/2020.12.23/ ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, ОБГ-ын ахлах мэргэжилтэн С.Мөнхбат, ЦГ-ын УСА хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Сэргэлэнбат нар цаг үеийн мэдээлэл өглөө. 

24 цагийн хугацаанд түргэвчилсэн оношлуулаар 474, PCR шинжилгээгээр 205 нийтдээ 679 иргэнд коронавирусын шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Нийт 24 иргэн ажиглан тусгаарлах байранд байна.

Архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг аймгийн Засаг даргын захирамжаар хориглосон. Гэвч хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулсан 19 аж ахуй нэгж байгууллага, иргэний зөрчлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажил явагдаж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо буухгүй байна. Тиймээс иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, энэ төрлийн зөрчлийн талаарх мэдээллийг 102 утсанд мэдэгдэн хамтран ажиллахыг аймгийн ЦГ-аас уриалжээ. 

Аймгийн хэмжээнд 16 ААНБ-ын 368 худалдаа эрхлэгчдийн халдвар хамгааллын мөрдөлтөд хяналт тавихад зөвлөмжийн хэрэгжилт 96 хувийн гүйцэтгэлтэй байсан талаар аймгийн МХГ-аас мэдээллээ.

МУ-ын Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоол, Шадар сайдын 2020 оны 156 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 28 автомашин 47 иргэнд түр нэвтрэх зөвшөөрлийг олгосон байна.

Таны сурталчилгаа