Цаг үеийн мэдээ

Эрчим хүчний яамнаас эрчим хүчний хэрэглээний талаар мэдээлж байна.

“ЭХЗХ”-ний Эрчим Хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрчим хүчний системийн оргил ачаалал 1,202 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 8%-аар өссөн. Импортын эрчим хүч өнгөрсөн оны мөн үеэс 3%-аар буурсан. Өөрөөр хэлбэл эрчим хүчний системийн хэрэглээ буурч байна. Энэ сарын 15-нд системийн оргил ачаалал болж 1,309 МВт хүрсэн бол өчигдөр 1,202 МВт хүрч, 107 МВт-аар буурсан. Манай улсын нийт суурилагдсан хүчин чадлын 83%-д нүүрсээр ажилладаг ДЦС, 11%-д салхин цахилгаан станц, үлдсэн 6%-ийг нарны цахилгаан станц оролцож байна" гэв. 

Таны сурталчилгаа