Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Дэд хурандаа Эрдэнэбат "Баянзүрх дүүрэг нь худалдааны төвүүд ихтэй мөн хүн ам ихтэй дүүрэг билээ. Халдварын сэжигтэй орон сууц, орцуудад цөөн хэдэн хамгаалалт гарсанд сэтгэл санаагаа тайван байлгаж, гэртээ агааржуулалт хийж эрүүл мэндийн зөвлөмжийг дагахыг уриалж байна. Тусгаарлагдсан орон сууцны иргэдээс мэргэжлийн байгууллага гурван удаагийн шинжилгээ авч, хариу сөрөг гарвал тусгаарлалтаас гаргана. 

Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал болсон иргэдийн оршин суугаа газруудыг цагдаагийн хамгаалалтад авсан. Хамгаалалтад орсон орц, байруудад ариутгал хийж, цагдаагийн байгууллага тандалт судалгаа авдаг. Тиймээс иргэд айж, түгших хэрэггүй.

Цагаан давааны хогийн цэгт өнөөдөр коронавирусийн халдварын эерэг тохиолдол батлагдсан учир хогийн цэгийг хамгаалалтад авсан. Үүнтэй холбоотой хог тээвэрлэлтэд хүндрэл гарлаа. Дүүргийн хог тээвэрлэлтийг Сонгинохайрхан дүүргийн хогийн цэгүүд рүү шилжүүлж байна. Өдөр бүр нэгдсэн эмнэлэгтэй холбогдож нөхцөл байдлын мэдээллийг авч ажиллаж байна" гэлээ.

Таны сурталчилгаа