Цаг үеийн мэдээ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Хөөтийн шар хөхий” гэдэг газарт тус сумын харьяат малчин Э /51 настай, эрэгтэй/ 12.22-ны өдрийн 12:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.23-ны өдрийн 03:15 цагт хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12.23-ны өдрийн 11:39 цагт тус багийн Хүрэн-Овоо гэдэг газраас иргэн Г-ын гэрээс эсэн мэнд олжээ.

Таны сурталчилгаа