Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй хяналт шалгалтын талаар мэдээлж байна.

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад хэрэгцээнд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62, 189 дүгээр тогтоол, шахмал түлшний үнийг 50% хөнгөлсөн 2020.12.02-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон агаар орчны бохирдлыг чиглэлээр гарсан захиргааны актын хэрэгжилтийг хангуулахаар

• Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо,

• Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа,

• Шахмал түлшний борлуулалтын цэг, нөөц, хангамж,

• Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд гэсэн 4 чиглэлээр хяналт тавьж байгаа аж.

6 дүүргийн хэмжээнд 97 хангамжийн бааз, агуулах, саравч, сайжруулсан шахмал түлш борлуулах 680 цэг үйл ажиллагаа явуулж байна. 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн шахмал түлшний нөөц байгааг онцоллоо.

Тодруулбал, 2020.12.22-ны өдрийн байдлаар 97 хангамжийн бааз, агуулах, саравчинд 40374тн, борлуулалтын цэгүүдэд-4200тн, үйлдвэрийн хашаанд-8933тн шахмал түлшний нөөц байгаа бөгөөд нийт нөөц 53509тн байна.

Шахмал түлшний 2020 оны 10, 11, 12 сарын борлуулалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41%-иар өссөн байгаа нь хэрэглээ төдий хэмжээгээр нэмэгдсэнийг харуулж байна.

Таны сурталчилгаа