Цаг үеийн мэдээ

Агаарын бохирдлын хэмжээг хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, РМ10, РМ2,5 тоосонцор гэсэн түгээмэл 4 бохирдуулагч бодисын хэмжээгээр тодорхойлдог.

МХЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

- 2020.12.14-2020.12.20-ны 7 хоногийн мэдээгээр бага бохирдолтой ангилалд байсан.

- Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр дээрх 4 төрлийн бохирдуулагч бодисын асгууламж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байна. Агаар бохирдуулагч бодисын хэмжээ ихэссэн шалтгаан:

1. Түлшний хэрэглээ өмнөх оны 10, 11, 12 сарын түлшний хэрэглээтэй харьцуулахад 41%-иар нэмэгдсэн байна.

2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой иргэн бүр гэртээ каринтилагдаж галлагаа нэмэгдсэн.

3. Монгол орны нутаг дээгүүр өндөр даралтын орон тогтортой оршсоноос температурын инверс бүрэлдэж 700 гаруй метрийн зузаантай инверсийн давхарга тогтсон.

4. 2019 оны мөн үетэй харьцуулахад агаарын температур -5 градусаар хүйтэн, 0.1м/с-р салхины хурд бага, хур тунадасгүй байна.

Таны сурталчилгаа