Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2020.12.24/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : "Нийт 11800 хүнд PCR шинжилгээ хийлээ. Манай улсад 6 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1069 боллоо. 

Улаанбаатар хотод  6 тохиолдол шинээр бүртгэгдсэн

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын голомтоос 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тусгаарлалтанд байгаа хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн.

Өвчтөн-2

Сахиур-2

Гэр бүлийн ойрын хавьтагч-1

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 иргэнээс халдвар илэрсэн байна" гэв.

Таны сурталчилгаа