Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр

Шадар сайд Я.Содбаатар: "ДЭМБ болон мэргэжлийн эрдэмтэн судлаачид нь халдвар дэлгэрнэ, жилийн эцэс болоход шинээр халдвар авсан хүний тоо 400-450 хүн болох нь, цагаан сар болоход 2,800 хүн болох нь гээд зөвлөсөн. Тиймээс дэлхий нийтийн жишгээр хөл хорионы арга хэмжээ авч байгаа. 

Анхны тохиолдол гарч байх үед халдвар хамгааллын дэглэм барихгүй бол нэг хүнээс найман хүнд халдварлах чадвартай гэж үзэж байсан. Харин хөл хорионы дэглэм барих үед нэгээс нэг хүнд болж буурсан.

Сүүлийн голомт тогтоогдсон хугацаанд нэг хүний халдварлах чадвар 1.5 хувьд хүрч байна. Үүнийг нэг хувьд буулгаж байж хөл хорионы дэглэмийг бууруулна гэдэг маш нарийн судалгааг мэргэжлийн хүмүүс гаргаж өгч байгаа" гэлээ.

Таны сурталчилгаа