Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж байна. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ж.Энхзул "Шинжилгээний цэгүүд дээр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа учраас иргэд санаа зовохгүй байж болно

Хэн нэгэн хүн халдвартай гэж оношлогдоход хамаарал бүхий хүмүүс, явсан газар маршрутыг тодорхойлж гэрт нь очиж шинжилгээ хийж байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 222 айлаас 580 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан. Дүүргийн хэмжээнд нийт 21473 иргэн PCR шинжилгээнд хамрагдсан. Бүх иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан" гэлээ.

Таны сурталчилгаа