Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Бүрэнхаан багийн “Солонго” гэдэг газар малчин Б-гийн өвөлжөө шатаж төл мал хорогдсон тухай мэдээллээр дөрөвдүгээр сарын 13-ны өдөр орон нутгийн 15 иргэн, 3 автомашин, 4 мотоциклтой ажиллаж малчин Б-гийн 10х10 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсаныг унтраажээ. Уг гал түймэрт 50 ишиг, 150 хурга, нийт 200 төл мал хорогдсон байна.
Эх сурвалж: ОБЕГ