АНУ-тай худалдааны дайн хийсэн ч БНХАУ-ын энэ жилийн эхний улирлын эдийн засгийн үзүүлэлт нь нэмэхтэй буюу 18.3 хувьтай гарсан байна. Жилийн эхний улирал үзүүлж байсан хамгийн сайн үзүүлэлт гэдгийг онцлов. 1992 оноос хойш үзүүлсэн хамгийн өндөр дүн гэдгийг Засгийн газар өчигдөр мэдэгдэж, манай дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс орны үзүүлэлт ийнхүү сайжирч байгаа нь юунд байгааг барууны орнууд судалж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Харин өмнөд хөршийн Засгийн газар "Бид бол үйлдвэрлэгч орон" гэсэн өгүүлбэрээр бүхний учрыг тайлж байх жишээтэй. Жилийн дараагийн гурван улирал ч эдийн засаг нь хангалттай өсөлттэй байхаар төлөвлөгдөж байна. Тиймээс дэлхийн эдийн засгийн урсгал өөрчлөгдөж буйн жишээ энэ бололтой. Жижиг том гэлтгүй бүгд ажиллаж байна, бүгд том жижиг гэлтгүй үйлдвэрлэл эрхэлж байна. Бүгд мөнгө хийж байна, бүгд ажилтай байна.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/15/economy/china-q1-gdp-record-intl-hnk/index.html