Цаг үеийн мэдээ

АНУ-ын галт зэвсгийн тухай хуулийг өөрчлөх сураг конгрессийн танхим, ерөнхийлөгчийн өрөөнд хүртэл гарсан. Тэгвэл сүүлдийн үед маш их буун дуу гарч, олон нийтийн газар буудалцаан болж байгаагийн нэг жишээ Индианаполис мужид болсон хэрэг олны анхаарлыг татаад байна. Нийт найман хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархдсан талаар цагдаагийн албаныхан мэдээлэл өгсөн. Цагдаа нарыг хэргийн газар очиход найман хүний цогцос байсан бөгөөд шархдсан хүмүүсийн зарим нь өөрсдөө эмнэлгийн байгууллагад хандсан, очсон байжээ. Энэхүү хэргийг үйлдсэн этгээд өөрийгөө буудаж амиа хорлосон байдалтай байсан аж. 

Эх сурвалж: https://www.cbsnews.com/live-updates/fedex-mass-shooting-indianapolis/

Таны сурталчилгаа