ОХУ-ын хувьд Украйны хилийн бүсэд нөхцөл байдлыг бүрэн гартаа авахаар шийдсэн бололтой. Учир нь хиймэл дагуулаас ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн улам нэмэгдэж байгаа талаар эх сурвалж онцоллоо. Тиймээс АНУ болон Украйны холбоотон орнууд тусламж илгээж бэлэн байдалтай байх хэрэгтэй талаар зарим мэргэжилтнүүд зөвлөж байгаа аж. Крым дэх нөхцөл байдал Хар тэнгис, Турк, Ойрхи Дорнод руу ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнийг их хэмжээгээр дамжин өнгөрөх цэг байх уу гэсэн таамаг байсан ч ОХУ ямар нэгэн тодорхой байр суурь мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: https://www.nbcnews.com/news/world/steady-increase-russian-troops-crimea-ukraine-border-says-pentagon-n1264546