Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын тогтоолоор УИХ-ын 18, 28-р тойргуудад УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулахаар зарласан.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцохоор Ардчилсан намыг төлөөлж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар Сонгуулийн Мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, баримт материалыг Төрийн Аудитын дээд байгууллагаар баталгаажуулан Сонгуулийн Ерөнхий Хороонд хуулийн дагуу хугацаанд нь хүлээлгэн өглөө.

Аравдугаар сард Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулиудад Ардчилсан нам хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулан өрсөлдөнө гэж Ардчилсан намаас мэдээллээ.

Таны сурталчилгаа